МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.12.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Е.Баатарбилэг: Нийгмийн хандлагыг зөв болгох хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга:

“ХБИ-ийг боловсрол, эрүүл мэндийн төрийн үйлчилгээний байгууллагад авч ажиллуулдаггүй болон ажлын байр ч байхгүй тухай яригдаж байсан. Ямар шалтгаанаар үүнийг хязгаарлаад байна вэ?

ХБИ-д зориулсан дэд бүтцийн асуудал өнөөдөр ахиц гарсан уу? Барилгын зураг төсөлд ямар норм стандартыг мөрдөж байна вэ? Тэргэнцэртэй иргэн, харааний бэрхшээлтэй хүн Нийслэлийн гудамжаар хэвийн зорчих боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд хичнээн байгууллага норм стандарт мөрдсөн мөрдсөн эсвэл мөрдөөгүй талаарх судалгаа байна уу?

Мөн хандлагаа зөв болгоё гэсэн санаачлага зөв шүү. Цаашлаад хууль эрх зүйн өөрчлөлт шаардлагатай гэж байгаа бол ямар ямар хууль хэрхэн өөрчлөх шаардлага байгааг тодорхой болгох хэрэгтэй байна.

Паралимпийн тамирчдыг дэмждэг байгууллагуудад бодлогын дэмжлэг алга гэж яриад байдаг. Биеийн тамир спортын хууль батлагдсан. Үүнд тамирчдыг дэмжиж өгсөн 10 хүртэлх сая төгрөгийг татвараас чөлөөлнө гэж заалт орсон. Тэгвэл паралимпын тамирчныг дэмждэг ААН-үүд цөөн байна. Нэмэгдүүлэх тал дээр юу хийж байна вэ?

Улсын хэмжээнд 103,6 мянган ХБИ байна. Тэдний 58 хувь нь олдмол шалтгааны улмаас ХБ болсон гэсэн үг. Тэдний 73 мянга нь гэртээ ажил хийж чадахгүй сууж байна. Тэднийг нийгэмшүүлж, хөдөлмөр эрхлэх тал дээр салбараараа анхаарах ёстой.

Тодорхой тооны ажилтантай байгууллага 1-ээс дээш ХБХ-ийг ажиллуулна гэсэн хуультай. Тэгээгүй тохиолдолд торгууль төлдөг. Ийм тохиолдол их байна. ХЭҮК-оос хуулийг хэрэгжүүлэх тал дээр ямар рага хэмжээ авч байна вэ?”

Түүний асуултанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХНХ-ийн дэд сайд Б.Мөнгөнчимэг болон ХЭҮК-ын Ажлын албаны дарга нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ