АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

“Ногоон гэрэл - цагаан шугам -2018” тэмцээнд тэргүүллээ
2018.12.13
Зам, Тээвэр

“Ногоон гэрэл - цагаан шугам -2018” тэмцээнд тэргүүллээ

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд жил бүр  зохион байгууллагддаг  “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн 37 дахь жилдээ болж өндөрлөлөө.

Тухайн тэмцээн нь хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь зөв олгох, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчилах, зорилготой.

Энэ жилийн тэмцээнд шилдэг найман багийн 96 сурагч, 22 багш, эцэг эхийн 20 төлөөлөл  хүч авъяас, оюун ухаанаа сорин сурч мэдсэн зүйлээрээ өрсөлдлөө.

37 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Улсын аварга шалгаруулах "Ногоон гэрэл-цагаан шугам" тэмцээнд Нийслэлийн тэргүүний 15-р сургуулийн баг хамт олон тэргүүллээ. ХУД-ийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Албан журмын даатгагчдын холбооноос хамтран "ХҮҮХЭД АЮУЛГҮЙ БҮС-АЮУЛГҮЙ ТЭЭВЭРЛЭЛТ" сарын аян, Машинтай эцэг, эхчүүд”-ийн сургалт, Эцэг эхчүүдийн дунд Ногоон гэрэл- цагаан шугам тэмцээн, сургууль, цэцэрлэгүүд эцэг эх, суралцагчдад зориулсан сургалт зохион байгуулан ажилласан "ХАМТ"-ын үр дүн гарч байна.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ ХҮН БҮР СОЁЛТОЙ ОРОЛЦОЦГООЁ.

ШИНЭ МЭДЭЭ