2018.12.14
Хүний эрх
ФОТО: "Эрхээ дархлаажуулъя- Та ч эрхээ хамгаал!"
Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ.
Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр" болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилдээ зохион байгуулж байна.
Бид хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэггүйгээсээ болж эрхээ эдлэх, бусдын эрхийг хүндэтгэх чадваргүй хүн болж, өөрсдөө амьдрах орчноо хүний эрхэд ээлтэй бус болгож байдаг.
Тэгвэл энэхүү байдлыг өөрчлөх үүднээс Монгол улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон бусад ТББ-ууд нэгдэн "Эрхээ дархлаажуулъя- Та ч эрхээ хамгаал!" уриатай хүний эрхийн мэдээлэл олгох нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн зорилго нь:
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний эрх хамгаалагчийн тунхаглалын талаар иргэд, олон нийтэд таниулах,
- Хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр өөрийн байгууллагынхаа хийж буй үйл ажиллагаа, алсын хараа, ажиллах явцад гарсан амжилт ололтоосоо хуваалцах, үүнийгээ бусдад таниулах, сурталчлах,
- АББ-уудын тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын талаарх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, иргэний нийгэм, хүний эрх хамгаалагчдад ээлтэй, аюулгүй орчин бий болгоход дуу хоолойгоо өргөх,
- Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд, тухайн зорилгын хүрээнд тулгамдсан гол асуудлыг анхааруулахад тус тус чиглэгдэж байгаа аж.
ШИНЭ МЭДЭЭ
Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ
2018.04.12