2018.12.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сурагчдын амралтын хугацаанд хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээх нь ахуйн осолд өртөх эрсдлийг бий болгоно гэлээ

Өнгөрсөн онд ханиад томууны улмаас бага насны хүүхэд эндсэн тохиолдол байхгүй. Гэхдээ бэртэж, гэмтэх хүүхдийн тоо өндөр байсаар байна. Тиймээс бага ангийн сурагчид 3 долоо хоногийн турш амрах гэж байгаа энэ цаг үед эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Айлын хүнээр хүүхдээ харуулна, гэртээ хүүхдээ цоожлох, эзэнтэй, эзэнгүй хаяхаас эхлээд ахуйн осол, гэмт хэрэг, халдлагад өртөх, цаашилбал айл өрхөөрөө амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал сургуулийн амралтын үеэр байдаг. 

ШИНЭ МЭДЭЭ