2018.12.28
Улстөр
НИТХ МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна
2020 он хүртэл нийслэлийг хэн удирдах вэ. Энэ асуултын хариултыг НИТХ өнөөдөр өгнө. Учир нь өнөөдөр НИТХ хуралдаж, Хотын даргыг сонгох юм. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан байх учиртай.
Гэвч зарим эх сурвалжууд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаагүй гэх мэдээллийг өгч байна. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид ч хуралдах бөгөөд энэ асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын ээлжит хуралдаан болох учиртай. МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдааны өмнө хуралдана. МАН-ын Удирдах зөвлөл 09.30 цаг хуралдана гэсэн тов гарчээ.
НИТХ-ын төлөөлөгчид хотын даргыг дотроосоо сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин МАН-ын УЗ ямар шийдвэр гаргах вэ.
ШИНЭ МЭДЭЭ
НИТХ өнөөдөр хуралдахгүй
2018.12.31
Төрийн дээд одон медаль гардууллаа
2018.12.29
Хотын даргад горилогчдын хэн нь хэн бэ?
2018.12.28
Нийслэлийн цагдаагийн газрынхан ажлаа дүгнэв
2018.12.25
НИТХ 2018 үзүүлж байна
2018.12.25
Харшийн сүлд модны наадам боллоо
2018.12.23