МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.01.24
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Аудитын байгууллага ажлаа хийж байгаа ч хууль хяналтын байгууллага дээр очоод хэрэгсэхгүй болж байна

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Өнөөдрийг хүртэл Ерөнхий аудиторын эрх нь түдгэлзсэн байна. Энэ байгууллагын чиг үүрэг нь хуулиар тодорхой зохицуулагдсан. Гэхдээ өмнөх Ерөнхий аудитор энэ байгууллагыг “шүдгүй арслан” гэж байсан. Аудитын байгууллагын сүүлд шинээр томилогдсон удирдлагууд тодорхой хэмжээнд ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008 оноос хойшхи зарцуулсан төсөв дээр гүйцэтгэлийн аудитыг өнгөрсөн жил хийгээд намар УИХ-д холбогдох ажлын хэсэгт ирүүлсэн. Маш сайн аудит хийгдсэн байсан.

Харамсалтай нь аудитын байгууллага нь ажлаа хийж байгаа ч хууль хяналтын байгууллага дээр очоод хэрэгсэхгүй болж байна.

Үндэсний аудитын газар бол УИХ-ын дэргэдэх байгууллага. УИХ-ын дэргэдэх байгууллагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хараат бус байдлыг нь баталгаажуулах, улсын хэмжээнд хяналтын хийдэл гаргахгүй байх бүх боломжийг нь УИХ хангаж өгөх ёстой. Тэгж байж энэ байгууллага холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нартай холбоотой санхүүгийн хяналт шалгалтыг хийхдээ хараат бусаар үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Төрийн аудитын талаар төрөөс баримтлан бодлогын баримт бичиг бол УИХ-аар батлагдах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ