Ё.Баатарбилэг: Би УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн үг бүрийнхээ төлөө хариуцлага хүлээж чадна
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
Өнөөдөр УИХ-ын дарга шийдэгдэж, Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын дарга томилогдож, УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх байх аа гэж найдаж байна. Хамгийн гол цаашид УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлагатай, шинэ дарга нь хариуцлагатай сайн ажиллах байх. Бид ажлаа л хиймээр байна.
Түрүүнд би нийгэмд асар их бухимдалтай байна гэж хэлсэн. Д.Сарангэрэл сайдад буруу ойлголт төрүүлсэн юм болов уу гэж гайхаж байна. Энэ мэдээллийн эх сурвалж нь Стататсизийн хорооны албан мэдээнээс л авсан юм л даа. Энэ мэдээллийн тус хороонд ЭМЯ-ны албан ёсны өгсөн мэдээ.
Нийт 2017 онд хатгалгаагаар 0-5 насны 65733, 2018 онд 76239 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн юм байна. Нийт 390330 хүүхэнд байгаа юм байна. 0-5 насны. Хатгалгаагаар 2017 онд 149 хүүхэд, 2018 онд 139 хүүхэд Бурхан болсон байна. H1N1 вирус гэж би яриагүй. Энэ өвчнөөр бол хүүхэд нас бараагүй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Хүндрэлтэй байгаа. НББСШУС-ын байнгын хороогоор 12.18 өдөр агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл сонссон. Үүнд дээр Эрүүл мэндийн сайд өөрөө ирээгүй. Би УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн нэг ч үгнийхээ төлөө хариуцлага хүлээж чадна.