МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн жинхэнэ албан хаагч эрх зөрчигдсөн маргаантай холбогдох тогтоолын төслийг баталлаа
2019.02.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн жинхэнэ албан хаагч эрх зөрчигдсөн маргаантай холбогдох тогтоолын төслийг баталлаа

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Байнгын хороо 2019 оны 01 сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Байнгын хорооны хуралдаанд тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар дагаж мөрдөхөөр тогтжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. 

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг эцэслэн батлахыг дэмжлээ. 

ШИНЭ МЭДЭЭ