2019.02.11
Эдийн засаг, Худалдаа
Б.Баттөмөр: Татварын багц хуулийн өөрчлөлт жижиг ААН-үүдэд ээлтэй хууль болж байгаа
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр МҮОНТВ-ийн "Зочны ярилцлага" нэвтрүүлэгт оролцлоо.
Тэрээр УИХ-д өргөн баригдаад байгаа Татварын багц хуулийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсэг нь 11 УИХ-ын гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тус ажлын хэсэгт туслах төрийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг 20 гаруй байгууллагаас бүрдсэн дэд ажлын хэсгүүд ажиллаж байгаа юм. Тус хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад 8 сар болж байгаа юм.