Ё.Баатарбилэг: Сурах бичгийг хүрэлцээтэй болгох хоёр гарц бий
Монголын үнэн сонин. 2019.02.19 дугаар
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаанхыы тайлан танилцууллаа. Тус байнгын хорооны зүгээс ээлжит чуулганы хугацаанд хууль, дагасан хоёр хууль баталжээ. Ингээд харьяа 11 удаа хуралдаж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гурван хууль, бие дагасан хоёр хууль баталжээ. Ингээд харьяа таван байгууллагын мэдээлэл, мөн тооны хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцсэн байна. Хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 11 удаа хуралдуулжээ.
Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ё.БААТАРБИЛЭГЭЭС зарим асуултад хариулт авлаа.
-Таны хувьд намрын чуулган завсарлахад Засгийн газрын гишүүнээр томилогдсон. Байнгын хорооны даргын ажлаа хэзээ өгөх вэ?
Миний хувьд байнгын хорооны даргаар ажилласан хугацааныхаа тайлан мэдээллийг хуульд заасны дагуу өгч байна. УИХ-ын байнгын хороод хийсэн ажлынхаа тайланг олон нийтэд хүргэх үүрэгтэй байдаг. УИХ-ын хаврын чуулган өндөрлөсөн өдөр намайг Засгийн газрын гишүүнээр томилсон. Өөрөөр хэлбэл, би тэр хүртэл байнгын хорооны даргын ажлаа гүйцэтгэсэн учраас тайлангаа танилцуулж байгаа юм. Миний бие байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн.
Ээлжит бус юмуу ээлжит чуулган эхлэхээр шийдвэрлэх байх. Байнгын хорооны даргыг томилж, чөлөөлөх асуудлыг заавал чуулганаар хэлэлцдэг учраас хүлээж байна. БСШУС-ын сайдын ажил бол тусдаа, миний бие энэ ажлыг хүлээж мэдээллийг хуульд заасны дагуу өгч байна. УИХ-ын байнгын хороод хийсэн ажлынхаа тайланг олон нийтэд хүргэх үүрэгтэй байдаг. УИХ-ын хаврын чуулган өндөрлөсөн өдөр намайг аваад удаагүй байна. Одоогоор харьяа байгууллагуудтайгаа танилцах, үйл ажиллагаагаа жигдрүүлэх шатандаа явж байна.
-Их тэнгэрийн аманд засвар хийсний дараа уран зургууд алга болсон. Нийт зургийн 80 хувь нь дуураймал зураг болсон гэдэг үнэн үү. Цаашлаад соёлын өвийн хулгайн тухайд салбар яам хэрхэн ажиллаж байна вэ?
-Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авсан. Хууль, хяналтын байгууллага ч энэ талаар шалгалт хийж байгаа юм билээ. Тийм учраас өнөөдөр / өчигдөр/ өглөөний шуурхай дээр соёлын өвийн ажил хариуцсан хүмүүст энэ талаар чиглэл өгсөн.
Соёлын өв алдагдаж байгаа эсэх талаарх баримт, мэдээлэл байвал бидэнд болон хууль хяналтын байгууллагад өгч байхыг хүсье. Үүний дагуу бидний зүгээс ч мөн холбогдох арга хэмжээг авч ажиллах болно.
-Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтаас гарсан. Дотор н байсан үзмэрүүдийг хэрхэн хамгаалж байна вэ. Музейн шинэ барилгыг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Байгалийн түүхийн музейн барилгыг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барихаар сүүлийн 2-3 жил ярьж байгаад зогссон байна. Койка-гаас ажлын хэсэг ирж үзээд одоогийн байгаа газар нь жижигхэн учраас Хотын захиргаанаас өөр газар олгож өгөхийг хүссэн. Гэвч нийслэлийн зүрээс өнөө хэр газар шийдэж өгөөгүй байгаа юм билээ.
Тиймээс Солонгосын буцалтгүй тусламж гацаанд ороод байгаа учраас бид энэ асуудлыг хөөцөлдөж байна. Бүр болохгүй бол зураг төслийг нь гаргаад улсын төсвөөс болон өөр бусад олон улсын байгууллагын тусламж зэрэг эх үүсвэр олохоор судалж байна.
-Сурах бичгийн хүрэлцээ муу, орон нутагт бүр огт сурах бичиггүй байсаар энэ хичээлийн жилийг үдэж байна. Ирэх хичээлийн жилээс сурах бичгийг хүрэлцээтэй болгох тухайд яамны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ хичээлийн жилд сурах бичгийн хүрэлцээг бүрэн хангах боломжгүй. Учир нь 2018-2019 оны хичээлийн жилд сурах бичигт 3.6 тэрбум төгрөгийн төсөв суулгасан. Сурах бичгийн түрээсийн орлогоос бүрдсэн гурван тэрбум гаруй төгрөг байгаа ч нийт сурах бичгийг хэвлэхэд хангалтгүй. Улсын хэмжээнд бүх хүүхдийг сурах бичигтэй болгоно гэвэл хамгийн багадаа 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг яамныхан хэлж байна.
Өнөөдрийн байдлаар зарим суманд нэг хичээлийн сурах бичиг хоёрхон ширхэг ногдож байх жишээний. Тиймээс цаашид сурах бичгийн хүрэлцээний талаар тухайлан ярих зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнд хоёр гарц бий.
Нэг нь, улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг хангапттай суулгаснаар бүх хүүхдийг номтой болгох. Нөгөө нь, нэгэнт ерөнхий боловсролын сургууль үнэ төлбөргүй юм чинь бага ангийн болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг төрөөс хариуцаад бусдынх нь сурах бичгийг түрээсийн тогтолцоонд оруулаад арилжааны хэлбэрээр шийдвэл хүүхдэд ч ачаалал багатай болов уу гэж харж байна. Ингэвэл хуучин номнуудыг шинээр хэвлэх, хүрэлцээг хангах боломж нь бүрдэх хувилбар байна гэж харж байгаа. Цаашдаа холбогдох тооцоо судалгааг хийж байж нэг тал нь шийдэх болно.
-Хүүхэд хамгааллын чиглэлд 2018 онд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл зориулалтын дагуу зарцуулдаггүй, тавилга авах, хурал цуглаан зохион байгуулах зэрэгт зарцуулж байна гэх шүүмжлэл гарсан. Энэ тухайд байнгын хороо хяналт тавьсан уу?
-Хүүхэд хамгааллын таван тэрбум төгрөгийг юунд зарцуулсан талаар байнгын хороо шалгасан. Хэвлэл мэдээллээр явсан тавилгад зарцуулсан гэдэг мэдээлэл нь хоёр талтай юм билээ. Яагаад гэвэл хүүхэд, гэр бүл хөгжлийн газар. хамгааллын байруудыг шинээр ашиглалтад оруулсан.
Тэр зорилгын хүрээнд тодорхой хэмжээний тавилгад зарцуулсан байна. Энэ жилийн найман тэрбум төгрөгийг зорилготой. олон хүүхдийн эрхийг хамгаалж чадах, үр дүнтэй төслүүдэд оруулж, хяналтаа сайн тавих ёстой гэж үүрэг чиглэл өгсөн.