С.Амарсайхан: Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллана
НИТХ-ын VII хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг сонголоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдоод байгаа С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нийслэлийн Засаг даргаар сонгогдоо хамгийн түрүүн ямар ажил хийх вэ?
-Эхлээд ном журмын дагуу Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг батламжилдаг. Үүний дараа би албан ёсны байр сууриа илэрхийлье. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа. Ажлын холоос хайх хэрэггүй. Хамгийн түрүүн, ус, агаарын бохирдол, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллана. ИТХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд бодлогоо чиглүүлнэ. Өдөр тутмын ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэж, богино хугацаанд үр дүн гаргахад анхаарна.
-НИТХ-ын даргын хувьд ямар шийдвэр, бодлого батлуулсан бэ?
-НИТХ гэдэг бодлого, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын төлөвлөлт, бодлоготой холбоотой олон бодлого гаргасан. Одоо гаргасан бодлогынхоо гүйцэтгэл, хэрэгжилтийг хангах, үр дүнг нь харахад ажлаа чиглүүлнэ.
-Халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт хийх үү, та?
-Тодорхой асуудлыг тухай бүрт нь шийднэ.