МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсрол, соёлын  хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
2019.03.18
Гадаад харилцаа

Боловсрол, соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Дэйв Воусэнг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Манай улсаас Австрали улсад 8000 гаруй хүн суралцсан байгаа нь тус улс боловсролын салбар дахь топ гурван түнш улсын нэгд зүй ёсоор тооцогдож байгааг илтгэх үзүүлэлт юм. 

Цаашид, их, дээд, дунд сургуулийн багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, багш нарыг богино, урт хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, эрдэм шинжилгээний хурал, эрдэмтэн солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Сонгодог урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Сидней Опера театрын өвөрмөц менежментийн чиглэлээр туршлага судлах, зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Ноён Элчин сайд Дэйв Воусэнг, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсон хүчин бэлтгэхэд бодлогоо чиглүүлж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ түлхүү дэмжих сайдын бодолтой санал нэг байгаагаа илэрхийлээд дээрх бүх асуудалд хамтран ажиллахад бэлэн гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ