МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Казахстан улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ
2019.03.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Казахстан улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён К.И.Кобландинг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Казахстан улсын Засгийн газрын зардлаар суралцагч оюутнуудын тоо жилд тав байгааг нэмэгдүүлэх талаар тохирлоо. энэ саналаа 2008 онд байгуулсан хэлэлцээрт нэмж тусгах юм.  

Мөн зан заншил,соёл, газар нутаг ойр улсын хувьд соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбар дахь түүх, археологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Тус яам Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хоёр улсын боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж хоёр тал үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ