2019.03.27
Хууль, эрх зүй
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зүгээс энэхүү бичлэгийг үзүүлэх хууль хүрээг хангасан
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.27/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх” нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
“С.Зоригийн эрүүгийн хэрэгтэй холбоотой яллагдагч Содномдаржаа, Чимгээ, гэрч Булган нарыг хэрэг хүлээлгэх гэж дарамталсан. Амь, бие эрх чөлөөнд нь халдсан бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгосон тогтоол гарсан. Энэхүү тогтоолыг танилцуулья.” гэлээ. Ингээд Засгийн газрын тогтоолыг УИХ-ын гишүүдэд уншиж танилцууллаа.
Тэрээр үргэлжлүүлэн:
“Энэ бичлэг бэлэн болсон. Аль нэг зааланд үзнэ гэвэл бид 10 минутын хугацаанд бэлтгэл хийнэ. Засгийн газрын зүгээс өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн шаардсан энэхүү бичлэгийг үзүүлэхэд хууль хүрээнд хангасан гэдгийг хэлье.”
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17