МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Энэрэл өрхийн эмнэлгийг өргөтгөх шаардлагатай байна
2019.05.10
Орон нутгийн хөгжил

Энэрэл өрхийн эмнэлгийг өргөтгөх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Мөрөн суманд ажиллахдаа Энэрэл өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг Мөрөн сумын 7,8,13-р багийн үндсэн 9800, түр оршин суугч 1200 гаруй иргэдэд үйлчилж байна.

Тус өрхийн эмнэлгийн барилга 120 мкв стандартын шаардлага хангасан өрөө тасалгаагүй, үйлчлүүлэгч иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас урсгал засвар болон өргөтгөл яаралтай хийх шаардлагатай байгааг эмч нар хэлж байв. Мөн дуудлага болон эргэлтээр явах унаагүйн улмаас иргэдийн дуудлага ирсэн бүрт хурдан очиж чаддаггүй, нийтийн тээвэр явдаггүйн улмаас эмч, эмнэлгийн ажилчид таксигаар ажилдаа ирж очдог, интернэт сүлжээний хурд удаашралтай тул шилэн кабельд холбуулах шаардлагатай зэрэг олон асуудал байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар эмч, эмнэлгийн ажилчдын санал хүсэлтийг сонсч тулгамдаж буй асуудлуудыг холбогдох газруудад уламжлан хамтарч ажиллана гэдгийг хэлээд өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа саахар, даралт, утлагын аппарат, бумба, эмч нарт зориулж амин дэмүүдийг гардуулж өглөө. Энэрэл өрхийн эмнэлэгт 4 эмч, 4 сувилагч 3 туслах ажилтан ажилладаг бөгөөд нэг эмч өдөрт 40-50 хүнд үйлчилж ачаалал ихтэй ажилладаг ажээ.

ШИНЭ МЭДЭЭ