АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Цахим ДААТГАЛЫГ хөгжүүлье
2019.05.15
Эдийн засаг, Худалдаа

Цахим ДААТГАЛЫГ хөгжүүлье

Албан журмын даатгагчдын холбооноос даатгуулагчдад гар утаснаасаа даатгалын үйл ажиллагааг хийх боломжийг бий болгоод байна. Энэ талаар Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал  Д.ЦЭВЭЭНЖАВЫН бичсэн нийтлэлийг хүргэж байна.  


Цахим даатгалыг хөгжүүлье

Манай орны өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай хэв шинжид мэдээллийн технологи ашиглаж үйлчилгээгээ хүргэх нь нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Сүүлийн үед мэдээллийн технологийн хөгжил бүх салбарт хүчтэйгээр нэвтрэн орж, цаг зардал хэмнэснээр үйлчилгээнд дэвшил, хэрэглэгчдэд таатай нөхцөл авчирч байна.

Сүүлийн үед мэдээллийн технологийн хөгжил бүх салбарт хүчтэйгээр нэвтрэн орж, цаг зардал хэмнэснээр үйлчилгээнд дэвшил, хэрэглэгчдэд таатай нөхцөл авчирч байна. Ялангуяа санхүүгийн хүртээмж нэрээр санхүүгийн үйл ажиллагаанд өргөн хүрээг хамран хэрэгжиж байна. Түүний дотор даатгалын салбарт тодорхой боломжийг бий болгож байгаа юм.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг мэдээллийн технологийн дэвшилийг ашиглан иргэдийн гарт хүргэлээ. Жолоочийн даатгалын мэдээллийн санд шинэ платформ /МИИС++/ нэвтрүүлснээр даатгуулагч нар даатгалын байгууллага дээр заавал очих биш даатгалын байгууллагатай даатгуулагчдыг технологиор холбох байдлаар бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж даатгалын зардлыг бууруулж үйл ажиллагааг хурдан шуурхай найдвартай болголоо.

Жолоочийн албан журмын даатгал нь дэлхийн 166 оронд хэрэгжсэн 100 гаруй жилийн түүхтэй даатгалын бүтээгдэхүүн бөгөөд Монгол улс хамгийн отгон хэрэгжүүлэгч юм.

Төрийн нээлттэй мэдээллийг албан журмын даатгалд ашигласнаар иргэдээс элдэв бичиг баримт шаардах хүнд сурталыг багасгаж, мэдээллийн чанарыг сайжруулж төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангаж байна. Иргэд хоорондын мөнгөн шилжүүлгийг гар утаснаасаа хийдэг болоод удаж байна. Тэгвэл одоо гар утаснаасаа даатгалын үйл ажиллагааг хийх боломжийг бий болголоо.  

Тус Холбоо энэ үйлчилгээг бий болгохдоо сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байгаа блокчэйн технологийг ашиглаж байгаа юм.

Бид олон улсын хэмжээнд даатгалын салбарт анхдагч болж олон улсын даатгалын байгууллага дундаа өөрийн үйл ажиллагаандаа блокчейн суурьтай онлайн програмыг цахим гарын үсэг ашиглаж албан журмын даатгал хийх боломж бий болгож чадсандаа баяртай байна.

Энэ технологийг ашигласанаар мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулж, даатгуулагчийн мэдээллийг засах өөрчлөх, даатгалын луйвар хийх боломжийг бүрмөсөн таслан зогсооно. Блокчейн технологийг албан журмын даатгалд  ашигласнаар хэрэглэгчдэд ээлтэй даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж харилцагчийн сэтгэлд нийцсэн үйлчилгээний шаардлагыг хангаж байна.

Блокчэйн технологи гэхээр зарим хүмүүс биткойн болон криптовалюттай хольж ойлгох нь нийтлэг байна.  Үнэндээ биткойн болон криптовалют нь блокчейн технологид суурилсан нэг л бүтээгдэхүүн  юм. Энэ технологийг ашиглаад олон мянган бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгож одоо ашиглаж байгаа програм, системтэйгээ хослуулан бидний өнөөг хүртэл шийдвэрлэж чадахгүй байсан олон асуудлыг нэг мөр шийдэх боломжийг бий болгоод байна.  

Бүү эргэлз. Оюун ухаанаа зарцуулж оролдвол нэгийг бүтээнэ. 

Дэлхийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй энэ технологийг ашиглаж эхлэхэд зарим байгууллага хувь хүмүүс гайхшран хүлээж авч байсан.

Дэлхийн улс гүрнүүд, санхүүгийн том корпорацууд блокчэйн технологийг ашигласан төсөл хөтөлбөрөө нэгэнт эхлүүлжээ.Түүний дотор Монголын Албан журмын даатгагчдын  холбоо төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусгаад нэвтрүүлж эхлээд байна.

Бид гараанаас сугаран гарч барианд манлайлан орлоо. Харин яаж угтаж айрагб мялаахыг  даатгуулагчдын оюун ухаан мэдтүгэй.

Орчин үетэй хөл нийлүүлэн мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх нь нас, байгууллагын статус, нөхцөл байдлаас үл хамаарах юм. Зориглоод судлаад оролдоод эхлүүлвэл бид салбартаа амжилттай анхдагч болж, хэрэглэгчээ бодсон шийдэл гарцыг үргэлж шинээр хийж, сайжруулах боломжтойг манай Албан журмын даатгагчдын холбоо  харуулж байна.

Манай байгууллага дижитал шилжилт, Цахим Монгол хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагаандаа  бодитой нэвтрүүллээ.

Бидний хэсэг монголчууд өөрийн хувь нэмрийг монголын хөгжил дэвшилд оруулж байна.    

Технологийн дэвшлийг оновчтой сонгон авч ашиглах замаар Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг мэргэжил нэг нөхөддөө уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ