МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.05.22
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: 2020 оны үндсэн чиглэлд Хөвсгөл аймагт ямар ажлууд хийгдэхээр тусгагдсан бэ?

Монгол Улсын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Гишүүд асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Үндсэн чиглэл гэдэг маань бол 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын үндсэн зорилт.  Энэ зорилтоо хэрэгжүүлэх үнэлэх шалгуур үзүүлэлт байгаа юм. Шалгуур үзүүлэлтээ үндсэн зорилтоо хангахуйц байдлаар томьёолж байх шаардлага байгаа гэдгийг боловсруулж байгаа хүмүүс анхаарч ажиллаарай.

Төсөл дээр 3-ын 1т малын үржилийн хүртээмж үр дүнг дээшлүүлэх гэсэн зорилт тавигдсан байна. Энэ зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх өндөр ашиг шимтэй мал сүрэгтэй болгох чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ?

Манай Хөвсгөл аймаг хамгийн олон мал сүрэгтэй аймаг. Мал өсөх хэрээр бэлчээрийн даац хэтрэх цөлжилт үүсэх гэсэн асуудлууд үүсэж байна. Эрчимжүүлэх мал аж ахуй хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ дээр ямар ажлууд тусгагдсан бэ?

Өөр аймагт малладаггүй цаа буга бол Хөвсгөл аймагт байдаг. Цаа бугын тоо толгой 2016 онд устах аюулд орсон бол одоо өсөөд 2390 гаруй болоод байна гэхдээ цус ойртосноос болж давжаарах гэх мэт асуудал үүсэж байна. Энэ тал дээр Оросын холбооны улсаас цаа буга авах саналаа тавьж байсан. 2020 онд энэ чиглэд асуудалууд төлөвлөгдсөн үү?

Байгаль орчинтой холбоотой асуудал сүүлийн үед их сайн байгаа 22 газрыг тусгай хамгаалалтанд авсан. Эрчимийн нурууг байгалын тусгай хамгаалалт болон цогцолбор газарт оруулах уу?

ШИНЭ МЭДЭЭ