2019.05.28
Гадаад харилцаа
Ази, Номхон далайн бүсийн чуулганд оролцож буй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүд хүлээн авч уулзлаа
Өнөөдөр /2019.05.28/ Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн дэд дарга Сэнгноай Саяалат болон тус улсын Хөдөө аж ахуй, ойн дэд сайд Боунхоай Хамбоунхэай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг хоёр улсын харилцаа боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хөгжиж байгааг онцлоод цаашид аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн дэд дарга үүнтэй санал нэг байна гэлээ. Цаашид хоёр орны Парламентын бүлгэмийн хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг саналыг хүлээн авч, ойрын хугацаанд хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргахаар талууд тохиролцлоо.
Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй БНСУ-ын Их Хурлын гишүүн Юн Жүнху, Чой Ёон Хэ нарыг хүлээн авч уулзлаа.