НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзаж, баяр хүргэлээ
2019.05.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзаж, баяр хүргэлээ

Монгол Улс 2005 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ.

Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын офицер, ахлагч нар болон эхнийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзаж, баяр хүргэлээ.

Нийслэл, дүүргийн Цэргийн штабуудад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй офицер, ахлагч нар ажиллаж байгаа юм. Тэгвэл дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улсаа төлөөлөн оролцсон дээрх 20 гаруй албан хаагчид нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэтгэлийн арга хэмжээнд гэр бүлийн хамт оролцох урилгыг уламжилсан юм.  

Сонирхуулахад, манай улс энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш оролцож, давхардсан тоогоор 17 000 орчим албан хаагч үүрэг гүйцэтгээд байгаа ажээ. 

ШИНЭ МЭДЭЭ