МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Германы Элчин сайдтай дээд боловсрол, соёлын асуудлаар санал солилцов
2019.06.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Германы Элчин сайдтай дээд боловсрол, соёлын асуудлаар санал солилцов

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппелтэй уулзлаа. 

Талууд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль бол хоёр улсын хамтын ажиллагааны үр дүн, “үр хүүхэд” гэдгийг онцлоод Монгол Улсын дээд боловсролын салбарт сургалт, судалгаа, үйл ажиллагааны жишиг болгохоор хөгжүүлэх, монгол багш нарыг Германы их дээд сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгж дээр дадлагажуулах шаардлагатай байгааг тодотгов.

Мөн Монгол Улсад эрэлттэй байгаа инженер, техникийн нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх политехник, коллеж хэлбэрийн сургуулиудыг хөгжүүлэхэд Германы талын туршлагыг судлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Эцэст нь Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлсэн ажлууд, тухайлбал Монгол, Германы Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах, хамтарсан концерт, кино урлагийн наадам зохион байгуулах талаар ярилцав. 

ШИНЭ МЭДЭЭ