2019.06.26
Хууль, эрх зүй
Үндсэн хуулийн өөрчлөлтийг Хэнтий аймгийн иргэдэд танилцууллаа
Монгол улсын их хурал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийхээр болсон билээ. Иргэдийн хувьд нэгэнт өөрчлөлт оруулах гэж байгаа бол баялагийн тэгш хувиарлалтыг бий болгох, шударга ёсыг тогтоох гээд олон асуудалд саналаа тусгуулахыг хүсэж байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулж байна. Улсын Их хурлын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажилладаг байдлыг цуцлуулахаар тусгасан. Мөн улс төрийн намуудыг хариуцлагажуулах тал дээр анхаарах нь чухал гэдгийг онцолж байлаа.
Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17