МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан болж өндөрлөлөө
2019.06.27
Гадаад харилцаа

Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан болж өндөрлөлөө

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан Улаанбаатарт болж өндөрлөлөө.

Комиссын хуралдаанд оролцсон манай төлөөлөгчдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Болгарын талыг Эдийн засгийн сайд, комиссын болгарын хэсгийн дарга Эмил Караниколов нар тус тус тэргүүлэн оролцсон юм.                 

Хуралдаанаар Монгол, Болгарын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх төлвийн талаар хэлэлцэв. Өнөөдөр Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 7 дугаар хуралдааны Протоколд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд,  комиссын Монголын хэсгийн дарга Ё.Баатарбилэг, Болгарын Эдийн засгийн сайд, комиссын Болгарын хэсгийн дарга Эмил Караниколов нар гарын үсэг зурав.

ШИНЭ МЭДЭЭ