2019.06.27
Эрүүл мэнд
Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэг Биохимийн автомат анализаторын аппараттай боллоо
Сэлэнгэ амйгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжилгээр 55 сая төгрөгний үнэ бүхий DIRUI-CS-T180 биохимийн бүрэн автомат анализаторын аппараттай боллоо.
Тус аппарат нь сүүлийн үеийн шинэ загварын аппарат бөгөөд биохимийн шинжилгээ хийхийн зэрэгцээ нэмэлт модультай учир электролитийн аппаратны шаардлагагүйгээр цусан дахь натри, кали, фосфор, хлор, төмөр, кальци, магни, цайр зэргийг тодорхойлох шинжилгээг хийх давуу талтай юм байна.
Уг аппарат нь 40 хүний 30-35 үзүүлэлт бүхий шинжилгээг 1 зэрэг үзэх боломжтой. 1 цагт 20 хүний шинжилгээг уншх чадалтай аж.
Мандал сумын нэгдсэн эмнэлгийн нийт ажилчид болон эмнэлгээр үйлчилүүлж буй нийт иргэдийг төлөөлч эмнэлгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад талархал илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27
Мандал сум бохирын нэгдсэн шугамд холбогдлоо
2021.11.01