МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо хийгдэж буй автозамын бүтээн байгуулалттай танилцлаа
2019.07.08
Зам, Тээвэр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо хийгдэж буй автозамын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна. тэрээр энэ удаад тойрогтоо хийгдэж буй автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.

2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Булган-Орхоны чиглэлийн 22 км авто замыг нээж албан ёсоор хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нээлтийн өмнөх өдөр замын чанар, сүүлийн заслын ажилтай газар дээр нь танилцсан бөгөөд "маш сайн зам болсон байна." хэмээн онцоллоо. 

Тэрээр мөн Орхон - Хишиг-Өндөр чиглэлийн авто замын ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Замын ажлыг гүйцэтгэгч Наран булаг ХХК хийж байгаа бөгөөд авто замын барилгын ажиламжилттай үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ