АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Наймдугаар сарын 1-нээс зам тээврийн ослыг цахимаар бүртгэж эхэлнэ
2019.07.29
Зам, Тээвэр

Наймдугаар сарын 1-нээс зам тээврийн ослыг цахимаар бүртгэж эхэлнэ

Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс даатгалын тохиолдол буюу хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг тусгай утас болон гар утасны аппликэшн ашиглан бүртгүүлэх боломжийг нэвтрүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жолооч аль даатгалын компанид бүртгүүлснээс үл хамааран нэгдсэн тусгай утас 1800-1177 болон "Албан журмын даатгал" аппликэшн ашиглан ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой юм байна.

Албан журмын даатгагчдын холбоо нь 1800-1177  тусгай дугаараар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлын дуудлагыг төвлөрүүлэн хүлээн авах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, улсын хэмжээнд даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын дуудлага хүлээн авна.

Харин ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, уг осолд хэн буруутай болох нь маргаантай байгаа бол Тээврийн цагдаагийн албанд хандах ёстойг албаныхан тайлбарлав.

Зам тээврийн ослын дуудлагыг аппликэшнээр өгөх заавар:

"Албан журмын даатгал" аппликэшныг Appstore, Playstore болон www.ami.mn сайтаас татаж авч суулгах боломжтой/Цахим бүртгэл наймдугаар сарын 1-нээс эхлэх учраас долоодугаар сарын 31-нд аппликэшныг Appstore, Playstore-т байршуулна гэв/ .

Аппликешн ашиглан ослын дуудлага, мэдээлэл өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульдзааснаар 100,000 төгрөгөөр торгуульж, 5 оноогоо хасуулахгүй давуу талтай юм байна.

ШИНЭ МЭДЭЭ