NHK Tower-т Монгол Улсын Морин хуурын чуулгыг тоглуулах талаар ярилцжээ
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, технологийн сайд Масахико Шибаяаматай албан уулзалт хийлээ.
2 Улсын салбарын яамны хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 оны 02 дугаар сард байгуулсан ба тус санамж бичгийн хэрэгжилтийг идэвхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах богино, урт хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах; Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх мэргэжлийн хүрээнд (жишээ нь: Соёлын өв, соёлын өвийн барилга байгууламжийг сэргээн засварлах) хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах;
Япон Улсын Коосен загвар сургуулиудыг Монгол Улсад үргэжлүүлэн хөгжүүлэх, улмаар 2 орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад шинээр 4 Коосен байгуулах, ирээдүйд Төв ба Зүүн өмнөд Азийн загвар- Глобал Коосен болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах болон Токио-2020 олимпын наадамтай холбоотой хэд хэдэн асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ.