2019.08.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хөвсгөл аймгийн сумдад "Баг" нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн хувьд төрийн үйлчилгээ, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоо, урлаг соёлын үйл ажиллагааны хүртээмж бага байдаг.
Эдгээр үйлчилгээг орон нутгийн иргэддээ хүргэх зорилготой "Баг" нэгдсэн арга хэмжээг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн сумдад эхлүүлээд байна. "Баг" нэгдсэн арга хэмжээгээ Цагааннуур сумаас эхэллээ.
“БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” үйл ажиллагааны хүрээнд “БАГ” нэгдсэн өдөрлөг Рэнчинлхүмбэ суманд амжилттай явагдлаа.
Иргэдийн зүгээс энэхүү үйл ажиллагаанд талархалтай хандаж мэргэжлийн эмч нарын үзлэг, төрийн байгууллагуудын үйлчилгээнд хамрагдан гар бөмбөг, бөхийн барилдаан, дартс зэрэг уралдаанд идэвхтэй оролцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17