2019.08.08
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Мөрөнгийн эхэнд байгуулж байгаа ус хуримтлуулах сангийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Хэрлэн мөрнийг тэжээдэг цутгал гол Мөрөнгийн эхэнд байгуулж байгаа ус хуримтлуулах сангийн бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ.
Ус хуримтлуулах сангийн ажил сайн явагдаж байна. Үүнээс өмнө Цэнхэрийн гол Төлөөгийн буланд ус хуримтлуулах сан байгуулсан бөгөөд ингэснээр голын урсац нэмэгдэж, нутгийн хүн амын ундны ус, малын бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чухал ажил болсон юм. Үүний зэрэгцээ байгалийн өвөрмөц таатай бичил орчин бүрдсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17