Зүүнбаян, Нефтийн үйлдвэрийн 70 жилийн ой боллоо
2019.08.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Зүүнбаян, Нефтийн үйлдвэрийн 70 жилийн ой боллоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаян тосгонд Нефтийн үйлдвэр байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярыг 2019 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Зүүнбаян тосгонд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, УУХҮЯ-ны Газрын тосны газар, ашигт малтмал газрын тосны газраас албаны төлөөллүүд оролцож баяр хүргэж үг хэллээ.

Мөн нефтийн үйлдвэрийн үе үеийн ахмад ажилтнууд хүрэлцэн ирж баярын хуралд оролцсон юм.

Зүүнбаян тосгоны нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруулах үйлдвэрийг 1949 онд байгуулсан нь Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийн анхны шав нь болж, олборлосон нефтийнхээ 25 хувийг автобензин, 12.9 хувийг дизелийн түлш, 4.4 хувийг кокс, 48 хувийг мазут болгон гаргаж байсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ