2019.09.02
Гадаад харилцаа
ОХУ-ын “Росструдничества” агентлагийн даргыг хүлээн авч уулзлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества” агентлагийн дарга, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд Монголын хүүхэд багачууд орос хэл эзэмших, Оросын ард түмний түүх, соёлыг танин мэдүүлэхэд анхаарах асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, орос хэлний олимпиадыг цаашид үргэлжлүүлэн явуулах, орос хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах асуудлыг хөндөв.
Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас жил бүр сургадаг 500 хүүхдийн тоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудтай ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэх талаар туслалцаа үзүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ.