2019.09.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Өвөрхангай аймагт мянган ахмадын чуулган боллоо
Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны санаачилгаар "Мянган ахмадын чуулга уулзалт" зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг оролцож нутгийн ахмадуудынхаа санаа бодлыг сонсож, дурсамж дурдатгалаас нь хуваалцаж нэг өдрийг өнгөрүүллээ.
Чуулга уулзалтад Өвөрхангай аймгийн сум бүрээс төлөөллийг жигд хамруулсан тул тэр бүр уулзаж амждаггүй олон хүмүүсийг нэг дор цуглуулж, ярилцах боломж олголоо. Ахмадын чуулганыг Тарагт суманд байрлах "Өгөөмөр" сувилалд хийжээ.
ХНХ-ын сайд С.Чинзориг ахмадуудтайгаа уулзан Засгийн газраас ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Ахмадууд тэтгэврийг үе шаттайгаар нэмж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад анхаарч буй нь бага боловч амьдралд дэм болж байгааг тухай хэлж байлаа. Мөн малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулсан нь маш зөв шийдвэр болсон. Одоо шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох хуулиа хэрэгжүүлж, ээжүүдийн ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор нэмэгдүүлж тооцох нь хөдөөгийнхөнд чухал хэрэгтэй зүйл болсон гэдгийг салбарын сайдад хэлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29