2019.09.30
Орон нутгийн хөгжил
Хөвсгөл марафон-2019 тэмцээн амжилттай боллоо
Бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөнөөр дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД уриан дор “Хөвсгөл марафон-2019” тэмцээнийг 3 дахь жилдээ Мөрөн хотод амжилттай зохион байгууллаа.
Хөвсгөл марафон тэмцээний хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж энэ жил 500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд хамгийн ахмад тамирчин 79 настай М.Буянтогтох гуай 3 дахь жилдээ “Хөвсгөл марафон-2019” тэмцээнд оролцож хүүхэд залуучуудад хөдөлгөөний ач тусыг таниулан сурталчилж байсан юм.
Бүх нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээнд Мөрөн сумын иргэд маань идэвхтэй оролцож, нас насны ангилалд эхний 9 байрыг шалгаруулж шагналаа. “Хөвсгөл марафон-2019” тэмцээнийг Мөрөн сумын удирдлагууд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хамтран зохион байгуулсан юм.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17