2019.10.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Баянгол дүүргийн 3200 гаруй ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн 3200 гаруй ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Жил бүрийн Ахмадын баяр, Цагаан сараар Та бүхэнтэйгээ учран золгож, хийсэн ажлаа тайлагнадаг сайхан уламжлалтай болоод байна. Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа! Надад итгэл үзүүлэн сонгосон хүн бүрийн захиас үгийг санаж, ажил үйлсдээ мѳрдлѳг болгон, зѳвд зѳѳлѳн, бурууд хатуу цэх явахыг туйлаас хичээж явна.
Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд Та бүхэндээ Ахмадын баярын мэндийг тохой түшин хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Монгол тѳрийн ой санамжид Монгол хүн хамгийн тод байх ёстой хэмээлээ.