МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
2019.10.03
Орон нутгийн хөгжил

Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 28 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилга 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад орлоо.

240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлгийн 53 багш ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг 2018-2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,2  тэрбум төгрөгийн өртгөөр " Морин сувд " ХХК барьж гүйцэтгэсэн байна.

Тус цэцэрлэг 4 бүлэгт 160 хүүхэд авч байсан бол шинэ байртай болсноор нийт 5 бүлэг нь  24 цагаар, 5 бүлэг нь өдрийн 8 цагаар хичээлийн үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ