2019.10.04
Хууль, эрх зүй
Л.Оюун-Эрдэнэ: Хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл хөндөгдөх үү?
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Засгийн газраас энэ хуулийг оруулж ирсэн. Олон жил яригдсан дуулиант хэргүүд, олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудлууд шүүх дээр очиж байна. Нэг хүндрэл гарч байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийх болсон. Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл буюу хяналтын журмаар шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх ажиллагаа.
Энэ яг хөөн хэлэлцэх хугацаатай адил ял завших боломжийг гаргаж өгөөд байна гэсэн асуудал байна. Хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл хөндөгдөх үү?
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17