2019.10.11
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг НББСШУ-ны байнгын хороо хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж дуусан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн ихэнх нь дэмжиж төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.