МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019.10.23
Эдийн засаг, Худалдаа

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2019.10.23/ өнөөдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус баталж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, Чөлөөт бүсийн тухай нэг хууль батлан өнөөг хүртэл  мөрдөж байна.

2015 оны  шинэчилсэн хуульд “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ“, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тусгажээ.  

“Хил дамнасан чөлөөт бүс” гэсэн томьёолол нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талуудын харилцан тохиролцсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэсэн томьёоллыг Чөлөөт бүсийн тухай хуульд оруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Чөлөөт бүсийн менежментийг гадаадын мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломж бий юу?

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Чөлөөт бүс хэзээ ашиглалтанд орох вэ?

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: ОХУ-тай чөлөөт бүс байгуулах хэлэлцээр ямар шатанд явж байна вэ?

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ