МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Чинзориг: Амралтын өдрөө нэмэлгүйгээр бусад тэмдэглэлт өдрөөсөө нэгийг хасаж шийдэх боломжтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Зарчмыг нь дэмжиж байна. Монголын ард түмэн ихэнх нь төрөө дээдэлж шашнаа хүндэлдэг. Буян хураадаг сайныг ерөөдөг нэг ийм өдөртэй болох нь зөв. Бусад орнуудад нийтээр амардаг тэмдэглэлт өдөр 15 байдаг бол манайд 8 баяр нийтдээ 14 өдөр байдаг.

Энэ хуулийн төслийг дэмжээд байнгын хороогоор хэлэлцэхдээ баярын өдөр нэмэлгүйгээр бусад тэмдэглэлт өдрөөсөө нэгийг хасах зохицуулах замаар шийдээд явах боломжтой. Улсын баяр наадмын 5 хоногийн амралтын нэгийг хасах замаар зохицуулах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ