2019.11.06
Эдийн засаг, Худалдаа
Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэл бол Монгол улсын ирээдүйн гол тулах цэг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Монгол улсын 2020 оны төсвийн тухай хуульд Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг өргөн мэдүүлээд Засгийн газар буцаан татсан байгаа. Нийлүүлсэн гурван сангаас ЖДҮ санг салгах шаардлага байгаа. Буцаагаад татсан учир одоо уялдана гэж бодож байна.
Жижиг дунд үйлдвэрлэл бол татварын бааз суурь бүрдүүлэхийн хамгийн чухал хэсэг. Ажлын байр нэмэгдүүлэх гол цэг. ЖДҮ бол Монгол улсын ирээдүйн гол тулах цэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Жижиг дунд үйлдвэрлэл бол агентлаг байна гэсэн 60, 61-дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоол яагаад биелэгдэхгүй төсөвт тусгагдахгүй байгаа юм бэ?