2019.11.06
Эдийн засаг, Худалдаа
Б.Дэлгэрсайхан: Замын-Үүд сумыг камержуулах боломж байна уу?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
Бизнес хөрөнгө оруулалтыг яаж дэмжих вэ? Сангийн яамны хилийн боомтын хяналтыг сайжруулах том төсөл хэрэгжиж байгаа. Энэ дотор Замын-Үүд Ханги-Мандалын хилийн боомт байгаа. Энэ хүрээнд Замын-Үүдын хилийн боомтыг сайжруулахдаа нэг мөр Замын-Үүдийг камержүүлэх дээр анхаарч өгөөч. Энэ дээр Сангийн яаманд ямар боломж байгаа вэ?
Ханги-Мандалын боомтын нэвтрэх чадварыг сайжруулах тал дээр юу хийж байгаа вэ? Монгол улсад шилэн кабел тавигдаагүй хоёрхон сум байгаа тэр нь Дорноговь аймагт байдаг. Ханги-Мандал боомт руу шилэн кабел тавихад энэ хоёр сум замд нь байгаа учир давхар шийдэх боломж байна. Энийг шийдэх боломжтой юу?
АМНАТ-ыг авах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд гучин хувийг орон нутагт үлдээнэ гэсэн заалт байгаа. Хуулийн хэрэгжилт дээр Сангийн яам яаж анхаарч ажиллаж байгаа вэ? Амьдрал дээр энэ заалтыг хэрэгжүүлбэл баялгаа ухуулж байгаа орон нутаг хөгжих, иргэдийн эсэргүүцэл буурна.
Ипотекын зээл. Улаанбаатар хотод газар олдохгүй байвал мөнгө төсвийг хөдөө орон нутагт бүх аймгуудад тавьчихаач. Газар худалдаж авна гэж ямар юмаа яриад байгаан. Сангийн сайдын хэлж байгаа үнэн. Ядаж төвлөрөлт саарна. Түрээсийн орон сууцны квотыг бодитой хуваарилмаар байна.
ШИНЭ МЭДЭЭ
ХЗБХ: 2024 он хүртэл боловсронгуй болгоно
2020.12.09