2019.11.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Зүүн аймгуудад ажиллаж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн байдал, газрын тосны нөөцийн илрүүлэлт зэрэгтэй танилцах юм.
Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон ЗТХЯ, УУХҮЯ, УБТЗ ХНН, МТЗ ТӨХК-ийн албаны хүмүүс зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа. Энэ үеэр дээрх аймгуудад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийн явц, газрын тосны нөөцийн илрүүлэлт, хилийн боомтын өнөөгийн байдалтай танилцав.
Ерөнхий сайд мөн Эрдэнэцагаан сумын нутагт байх Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөсөн байна. Дэлхийн зах зээлд сайн чанарын коксжих нүүрс нэг тонн нь 136 ам.доллар байдаг бол “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг нүүрсний аман дээрээ 72 ам.доллараар борлуулж байна.
Энэ нь нүүрсээ баяжуулж чаддаггүй, дэд бүтэц тааруу зэрэгтэй холбоотой юм. Иймээс төр, засгаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх арга замыг эрэлхийлж байна.