2019.11.07
Хүний эрх
Б.Энх-Амгалан: Засгийн газрын хуралдаанаар мөрийтэй тоглосон гэх гишүүдтэй холбоотой асуудал яригдаагүй
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн.
Тэрбээр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглож Төрийн албаны тухай хууль зөрчсөн тул салбарын сайд нарт үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг даалгасан тухай мэдээлсэн юм.
Мөрийтэй тоглож байгаад хуулийн байгууллагынханд баригдсан гэх хоёр гишүүний асуудал хэдхэн хоногийн өмнө хэвлэлээр мэдээлэгдэж байсан ч үүнийг холбогдох байгууллагууд үгүйсгэсэн.
Л.Оюун-Эрдэнэ сайдыг өнөөдрийн мэдээллээрээ мөрийтэй тоглосон гишүүдийг нэрийг зарлана гэж байсан ч өөр хүмүүст хариуцлага тооцох болсныг мэдэгдэв.
Засгийн газрын хуралдааны талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр "Иргэдээс ирүүлсэн мэдээллийг үндэслэж ёс зүйн алдаа гаргасан хоёр албан хаагчид хариуцлага тооцон чөлөөлөхөөр болж байна.
Харин хоёр гишүүн мөрийтэй тоглосон гэх асуудал огт яригдаагүй" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02