МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.13
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Конвенцид нэгдсэнээр манай улсад гарах сөрөг тал бий юу?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.13) хуралдаан 11 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Давуу талууд юу байх вэ гэдгийг  маш сайн ярьсан учир ойлголоо. Энд нэгдэн орсноор Монгол улсад гарах сөрөг тал юу вэ? гэдгийг асуумаар байна. Мөн авсан мэдээллийг хэн авах юм бэ? 

Хүсэлтийн дагуу мэдээлэл солилцоно, автоматаар мэдээлэл солилцоно, сайн дурын үндсэн дээр мэдээлэл солилцоно гэсэн гурван асуудал байна энэ гурваас нэгийг нь сонгох уу? Одоогоор 26 улстай мэдээлэл солилцож байгаа 153 улстай мэдээлэл солилцох боломж гарна гэж байна энэ тал дээр сөрөг үр дүн гарч болзошгүй шүү. 

ШИНЭ МЭДЭЭ