МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.14
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Дагаж мөрдөх журмын тухай хууль ямар хүчин чадалтай хууль байх юм бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаан 10.46 цагт 65 гишүүний ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дээр иргэд УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэсэн заалт хэвээрээ байгаа. Иргэд сонгогчидтой уулзаж ярилцаж байхад төрд төлөөлөх хүнээ уулзаж ярилцаж байж сонгох хэрэгцээ шаардлага байна гэж ярьдаг. Би ч бас энэ дээр санал нэг байдаг.

Одоо хэлэлцэж байгаа журмын тухай хуулиар сонгуулийн тогтолцоог холимог болгон 2024 оны ээлжит сонгуулиас эхлээд олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмаар хослуулан явуулна гэж орж ирсэн байна. Энэ заалт одоогийн үндсэн хуулийн энэ шууд сонгоно гэсэн заалттай зөрчилдөхгүй юу? 

Журмын тухай хууль маань ямар хүчин чадалтай хууль байх юм бэ? Ердийн олонхоороо явдаг байх юм уу? Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх юм уу? Энэ хоёр асуулт дээр маш тодорхой хариулт өгөөч.

ШИНЭ МЭДЭЭ