МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.14
Хууль, эрх зүй

Ё.Баатарбилэг: Орон нутаг, аймаг сумдын асуудлыг нэмэлт өөрчлөлтөд тусгаагүйд харамсаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.14/ нэгдсэн  хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ  үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Төрөө төр шиг болгох, тогтвортой байлгах заалтууд орж ирж байгаа санал нэг байна. Гэхдээ нөгөө талдаа олон Засгийн газар солигдсон, засгийн тогтворгүй байдал, төрийн байгууллагуудын нэр хүнд муудсан, төрд итгэх иргэдийн итгэл доройтсон ч Үндсэн хуулиас болсон гэж үзмээргүй байна. Анх 62 гишүүн өргөн барьсан хуулийн төсөлд нэлээд чухал заалтууд орж ирсэн. Үндсэндээ орон нутгийн, аймаг сумын асуудлыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хойш нь тавилаа. Үүнд харамсаж байна. 

Нэгдүгээр хэлэлцүүлгээр алх цохисон бол дахиж өөрчлөх боломжгүй юм биш үү? Хэрэв өөрчилбөл Үндсэн хуулийн Цэцэд очих юм уу? гэж асуумаар байна. Гуравдугаар хэлэлцүүлгээр ийм зүйл оруулж ирэх нь зөв юм уу? Боломжтой байсан бол ард нийтийн санал асуулга  явах байсан юм. Зөвшилцлийн хүрээнд орон нутгийн засаг захиргаатай асуудал яригдаагүй юу? 

Сөрөг хүчин маш чухал асуудлаар зөвшилцөх гэж байгаа гээд байсан чинь холимог тогтолцоог 2020 оноос гэдэг зүйлийг л ярилаа шүү дээ. Баахан бойкот хийж, саатуулан барин байж ийм асуудал оруулж ирдэг. Одоо сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос гэж байх шиг байна. Гэтэл яг батлагдах үедээ 2020 он гээд ороод ирвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ? ТББХ-ны дарга та хүлээх үү?

ШИНЭ МЭДЭЭ