2019.11.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"Буянт-Ухаа цогцолбор" сургуулийн шинэ өргөтгөлийн нээлт боллоо
Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа цогцолбор" сургуулийн 640 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөлийг ашиглалтад хүлээн авч, нээлтээ хийлээ.
Тус барилгыг Улсын төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд ашиглалтад хүлээн авснаар сурагчид ая тухтай сурч боловсрох нөхцөл бүрдэж байна.
Тус сургуульд хамран суралцах хүрээний Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны 3200 гаруй сурагчид, 150 гаруй багш ажилчидтайгаар хичээллэж байна. Өмнөх хичээлийн жилүүдэд 3 ээлжээр хичээллэж бол 2019-2020 оны хичээлийн жилд 2 ээлжинд шилжин хичээллэх боломжтой боллоо.
Гэрэлт өргөөний эздэд баяр хүргэж, өндөр амжилтыг ерөөе.