МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг Төгрөг суманд ажиллаж байна
2019.12.05
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн С.Чинзориг Төгрөг суманд ажиллаж байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг тойрогтоо ажиллах энэ удаагийн томилолтоо Төгрөг сумаас эхэллээ.

Өвөрхангай аймгийн Төгрөг сум Их Эрээн хайрханы нэрэмжит хурдан тэмээний уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн уралдааныг аймгийн алдарт тэмээ уяач Өөдөсийн Сүхжаргалын цолны мялаалгатай хамтатган зохион байгуулж байна.

Аймгийн алдарт тэмээ уяач цолныхоо мялаалгыг нутгийн олонтойгоо хийж буй Их усны 2-р багийн малчин Ө.Сүхжаргалын уяж хурдлуулсан тэмээд аймаг, бүсийн нэг, сумын долоон түрүү авч, нийт 22 удаа айрагдсан амжилт үзүүлсэн байдаг.

Их Эрээн хайрханы энэ жилийн уралдааныг гурван насны ангиллаар явуулсан бөгөөд Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгийн 70 гаруй тэмээчин оролцсон.

Төгрөгт цасгүй, цаг агаар дулаан ч отор нүүдэл нэлээд ирж байгаагаас байгаа жаахан бэлчээрээ хавар хүргэлгүй дуусгах вий гэсэн болгоомжлол байгаа гэдгээ малчид гишүүндээ хэлж байлаа. Гэхдээ говийнхон хаяа багтвал бууж хамар багтвал иднэ гэдэг монгол хүний уужуу тайвуу зангаар отроор яваа нэгэндээ хандаж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ