2019.12.05
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
"Оюутолгойн" гэрээнээс Монголчууд ашиг хүртэх үү, үгүй юу?
ТВ9 телевизээс зохион байгуулдаг "Хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцлоо. Энэ удаагын сэдэв нь "Оюутолгойн" гэрээнээс Монголчууд ашиг хүртэх үү? сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Би 2004 оноос эхлэн Улсын Их Хуралд ажиллаж байна. Оюутолгойн гэрээ яригдаж байсан тэр үед миний бие болон 10-аад гишүүд, хэсэг эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байсан. Эрдэмтэн судлаачдын тооцоо судалгаанд дээр үндэслэн Монголын талд ашиггүй байна гэж үзэн эсэргүүцсэн. Тухайн үед сурталчилгааны самбар дээр хүртэл 71% нь Монгол улс, 29% нь хөрөнгө оруулагч авна гэж хүртэл ухуулга хийж байсан. Тэгтэл бодит байдал дээр авсан зээл, менежментийн төлбөр гэх мэт дааж давашгүй өртэй болсон.
ШИНЭ МЭДЭЭ
Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ
2020.12.18
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17