МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Төрийн тогтворгүй байдлаас болж нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа доголдож байгаа

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.12/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн заалтад тавьсан хоригийг нь хүлээн авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Нийгмийн даатгалын сан маш их алдагдалтай үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон гэж яриад байгаа яг ийм нөхцөл байдалд бол хараахан хүрээгүй байгаа. Цаашдаа энэ хоригийг хүлээж аваад орлого бууруулах юм бол сарын орлогоороо сарын тэтгэвэр тэтгэмжээ тавьдаг болно. 

Төрөөс баримтлах бодлого тогтворгүй байгаа тул Нийгмийн даатгал хүнд байдалд ороод байгаа гэдгийг улс төрчид ойлгох хэрэгтэй. Төсвөөс санхүүжилт авч байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь нийгмийн даатгалын сангийн алдагдалтай ажиллаж байгаатай хамаагүй. Төр хариуцах ёстой санхүүжилтээ өгч байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ