МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

А.Ундраагийн санаачлагаар “Үндэсний үйлдвэр ба экспорт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2019.12.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

А.Ундраагийн санаачлагаар “Үндэсний үйлдвэр ба экспорт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар “Үндэсний үйлдвэр ба экспорт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2019.12.13) Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ болон Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын холбооны Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнууд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцсон.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ юуны өмнө хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хэлэлцүүлгийн зорилго нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ экслортод гаргах боломжийн талаар мэдээлэл хүргэхэд чиглэж байгааг онцолсон.

Үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг “ЖДҮХСангаас экспортыг дэмжих чиглэлээр хийж буй ажил, цаашид экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж” , Гадаад харилцааны яамны Гадаад, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан “Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн байдал, цаашдын зорилтууд”, “Монгол Улсын худалдааг дэмжих” (ТРАМ) төслийн Худалдаа экспортыг дэмжих төслийн багийн ахлагч Кармен Фратита “Монголын бүтээгдэхүүн Европын зах зээлд гарахад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд” сэдвээр тус тус илтгэл тавилаа. 

Хэлэлцүүлэгт оролцогчид бүтээгдэхүүн экспортлоход тавигдах дотоодын бопон олон улсад тавьж буй шаардлагууд, тулгамддаг асуудал, бэрхшээлүүд,  түүнийг хэрхэн даван туулах арга зам,  жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын талаар мэдээлэл сонсч, сонирхсон асуултдаа хариулт авч, санал хүсэлтээ илэрхийлсэн. 

Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс (ТРАМ) төсөл цаашид үргэлжлэх эсэх, төслийн хүрээнд амжилттай хэрэгжсэн монголын бүтээгдэхүүн европын зах зээлд гарсан эсэх үр дүнгийн талаар илүүтэй сонирхож байлаа.

Тус төслийн Худалдаа экспортыг дэмжих төслийн багийн ахлагч Кармен Фратита хариултдаа, 2017 оноос хэрэгжсэн уг төсөл нь 2020 оны 03 дугаар сард дуусаж байгааг тодотгов. Мөн  төслийн хүрээнд монгол сарлагийн арьсаар хийсэн савхи Германд эрэлт ихтэй байгааг дурдаад цаашлаад Франц, Итали зэрэг улсуудад экспортлохоор болсныг онцолсон.

Хатагтай Кармен Фратита, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хандан олон улсад алсыг харсан ирээдүйтэй төслүүд их байдаг тул сайн судалж, тэдэнд хандахыг зөвлөж байлаа.

Түүнчлэн уг төслийн зорилго нь монголын бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах бус евро стандарт нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн гэдгийг дурдахын зэрэгцээ энэхүү стандартын шаардлагыг хангасан  хэн нь ч  европт, азид ч бүтээгдэхүүнээ гаргах боломжтойг захиж байлаа.

Харин жижиг, дунд үйлдвэрлэгчдийн  зүгээс экспортод бүтээгдэхүүн гаргахад шуудангийн үйлчилгээний хураамж өндөр байдгийг дурдаад үнийг нь буулгах, төрийн зүгээс олон улсын экспо үзэсгэлэнд орох боломжийг бизнеэс эрхлэгчдэд түлхүү олгоход анхаарах шаардлагатай гэж байлаа.

Түүнчлэн төр засаг, бодлого тодорхойлох салбарын яамдууд нэмүү өртөг шингэсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихдээ алсыг харж, аль нь тэргүүлэх чиглэл гэдгийг тодорхой болгох нь нэн тэргүүнд тавих асуудал болоод байгааг онцлов.

Тухайлбал, оёдлын салбарт 150-200 ажилтантай томоохон үйлдвэр байхгүйг дурдаад энэ салбарт олон мянган эмэгтэйчүүд дор бүртээ жижигхэн үйлдвэрлэл эрхэлж байгаад анхаарлаа хандуулж нэгдсэн бодлогоор дэмжиж ажиллах шаардлагатай зэргээр санал, байр сууриа илэрхийллээ

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0095
Controller Execution Time ( User Module / Page )  0.3854
Total Execution Time  0.3949
  GET DATA  
$_GET['id']   10562
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,765,792 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/65048
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10562 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10562'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10562' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10562 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '65048' 
0.3632   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10562 OR `map`.`user_id` = 10562) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)